Дэд сайд Б.Мөнхжин Польш улсын Элчин сайдтай уулзжээ

2022-02-25 Гадаад харилцаа
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзсан байна.
Дэд сайд Б.Мөнхжин Украин Улсаас нутаг буцаагүй үлдсэн монгол оюутнуудын аюулгүй байдлыг хангахад тухайлбал, тэднийг Польш Улс руу нэвтрүүлэх, Шенгений визийг яаралтай горимоор олгох зэрэг асуудлаар Элчин сайдтай ярилцсан гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.