Хайр ба зовлон
Бүх зүйлийг хайрла. Байгаль дэлхий, нар, модод, навчисыг. Эргэн тойрны хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрла, хүндэл. Оройтхоосоо өмнө хайрлуулах биш хайрлаж эхлэ. Хайрладаг хүн аз жаргалтай байдаг. Жаргалтай хүний нүдэнд бүх зүйл сайхан харагддаг.
Аз жаргал хоол бол зовлон давс юм. Зовлонгүй бол аз жаргалын үнэ цэнийг мэдрэхгүй. Өвдсөний дараа эдгэрэх ямар сайханг, хэцүүг давсны дараах амгаланг, өлссөний дараах голоод иддэггүй хоолны амттайг бид мэднэ. Энэ бүгд зовлонгийн л ач. Зовж үзсэн хүн л бусдыг ойлгодог, хүндэлдэг.
Хүний амьдралд жаргал зовлон ээлжлэн байдаг. Хүн бүр жаргал руу тэмүүлдэг. Зовлонтой нүүр тулах нь мэдээж. Гэхдээ зовлонг хүлээн ав. Зовлон чамайг хурцална, бас сургана. Чамд бэрхшээлийг давах туршлага сууж, бэрхшээлийг даван туулах дархлаа бий болно.
Өнгөрсөн амьдралдаа өөрийгөө буруутгаж, бүү дарамтал. Мөн бусдыг бүү буруутга. Чиний сонгосон амьдрал, шийдвэр. Алдаа нь ч чинийх. Асуудлаас бүү зугтаа. Асуулдаа шийдэхгүй бол таны гадаад төрх өөрчлөгдсөн ч асуудал чинь сэтгэлд чинь байсаар л байна. Ямар ч асуудалтай тулж байж ялан дийлнэ.
Асуудлаа томоос нь эхлээд дараалуулан бичээрэй. Тэгээд асуудлынхаа эсрэг зогс. Асуудлаас яаж гарах талаараа бод, мөн төлөвлөгөө гаргаж, мэргэжлийн хүний туслалцааг ав. Хурдан шийдэж болох асуудалдаа насан туршдаа бүү дарлуул, өөрийгөө чөлөөл.
Аз жаргалтай амьдрал таны хүсэл зоригоос шалтгаална.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ