ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 9,115 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан.Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,526 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 967 хүн эдгэрээд байгаа бол 548 хүн эмчлэгдэж байна.
Тэгэхээр Улаанбаатар хотод 9 тохиолдол нэмэгдсэнийг тодруулбал, 25 дугаар эмийн сан буюу “Монос” эмийн сангийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал болон тухайн үед засвар хийж байсан 2 хүн гээд 4 хүнээс халдвар илэрлээ.