АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улсынхаа өндөр зэрэглэлийн нууц мэдээллийг Оросын Гадаад хэргийн сайдад хуваалцсан гэдэг томоохон шуугиан Америкийн хэвлэлүүдээр цацагдаад байна. Нууц мэдээлэл гэдэг нь Исламын улс бүлэглэлийн талаарх тагнуулын мэдээлэл аж. Хэвлэлүүдээр гарч буй мэдээллээр бол өнгөрсөн долоо хоногт Д.Трамп ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Цагаан ордонд уулзах үедээ нууц мэдээллийг өгсөн аж. АНУ-ын Ерөнхийлөгч нууц мэдээллийг задруулсан гэж Америкийн холбоотон орны нэрээ нууцалсан эх сурвалж анх задруулсан юм.
Түүний ярьснаар бол уулзалтын үеэр Трампын яриа протоколоос хальж, Исламын улсын талаар холбоотон орныхоо тагнуулын байгууллагын олж авсан нууц мэдээллийг Сергей Лавровт ярьсан гэнэ. Гэвч үүнийг ор үндэсгүй худлаа гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх МакМастер няцаажээ. Уулзалт болох үеэр тэр ч бас Зууван танхимд байлцсан бөгөөд Ерөнхийлөгч Трамп зочиндоо ямар ч нууц мэдээлэл дэлгээгүй гэж тэрээр гэрчийн хувьд мэдэгдэж байна.
Ямартай ч Трампын ОХУ-тай холбогдсон дуулиан шуугиан сонгуулиас хойш ер намжсангүй. Оросын дэмжлэгээр сонгуулийг хакердаж ялсан гэсэн хардлага дагуулж Цагаан ордонд ирсэн түүнийг ОХУ-тай ямар холбоот ой болохыг одоо хүртэл шалгаж байгаа. Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Коми Ерөнхийлөгчийнхөө ОХУ-тай ямар холбоотой болохыг шалгасны улмаас хэдхэн хоногийн өмнө халагдсан. Түүнийг халах тушаал гаргасны маргааш Трамп С.Лавровтой уулзсан юм.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.