Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ онд иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар үнэн зөв мэдээлэл худалдах авах төсөв баталжээ.
Энэ онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийг хэрэгжүүлэн, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээ авах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хуулийн байгууллагатай хамтран олон төрлийн ажил зохион байгуулах юм.
– Хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, орчин үеийн техник, тоног төхөөрөмж, технологийг ашиглахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс гадна ИТХ-аас баталсан “Иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар төлбөртэй мэдээлэл авах” журмыг хэрэгжүүлэн иргэдээс төлбөртэй мэдээлэл худалдан авахаар тусгайлан төсөв баталлаа гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ИТХ-ын хуулийн зөвлөх Д.Алтаншагай ярилаа.
“Иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар төлбөртэй мэдээлэл авах” журмыг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 10,0 сая төгрөг төлөвлөсөн байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.