Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, тэргүүтэй намын удирдлагууд ахмад дипломатуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, улс орны болоод намын гадаад бодлого, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар үнэтэй санал санаачлагыг нь сонслоо.
Монгол Ардын Намын 97 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагдаж буй энэхүү уулзалт нь Монгол Ардын Намын гадаад бодлогын үнэт зүйл, эрхэм зорилгыг ахмад үеийнхнээсээ уламжлан авч үлдэх зорилготой юм.
Тус намын гадаад бодлогын гол үзэл санаа нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг гадаад бодлогын суурь үндсэн баримт бичгүүдтэй нийцсэн байдаг байна. Иймээс үе үеийн намын ахмад дипломатуудаа хүлээн авч санал солилцох туршлага судалж байгаа энэ уулзалт нь цаашдын намын гадаад харилцааны бодлогод чухал хувь нэмэр оруулна гэж тэд үзэж буй юм.
“Монгол Улс ид хөгжин дэвжих, гадаад улс оронд хүлээн зөвшөөрөгдөх тэр чухал цаг үед улс эх орноо дэлхий нийтэд төлөөлж байсан мэргэжлийн димломатчдын үнэтэй зөвлөгөө, санал шүүмжлэлийг сонсч Загсийн газар болон Монгол Ардын Намын үйл ажигллагаанд тусгаж ажиллах нь зүй ёсны хэрэг” гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан уулзалтын үеэр онцолсон.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монгол Ардын Нам эрх барьж буй хүчний хувьд Монгол Улс урт хугацааны гадаад бодлого, стратеги төлөвлөгөөтэй байх, нэгдсэн бодлоготой байх эхлэл суурийг тавьж, энэ чиглэлд анхаарч ажиллана” гэдгийг мэдэгдсэн юм.
Ахмад дипломатчдын зүгээс Монгол Улсын гадаад харилцааны талаар олон чухал саналуудыг хэлж байлаа. Тухайлбал, Монгол Улсыг гадаадад төлөөлж буй элчин сайд нарын томилгоо, гадаадад ажиллаж амьдарч буй иргэд, ялангуяа тэдний үр хүүхдийн хэл соёл, гадаад улс орнуудын олон талт хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр хөрштэйгөө найрсаг хамтын ажиллагаатай байх зэрэг асуудалд анхаарч тусгайлсан бодлого боловсруулж ажиллах хэрэгтэйг анхааруулж байсан юм. Мөн түүнчлэн “улс эх орноо гадаад улс орон төлөөлж буй чухал хариуцлагатай салбарт ажиллажбуй хүн бүр хэлж ярьж буйдаа анхаарч, нэгдсэн нэг бодлоготой байх, яриа хэлэлцээрийг ажил хэрэг болгож, төр засгийн түвшинд авч хэрэгжүүлдэг, аливаа хурал чуулганд оролцох гэхээсээ илүү Монгол улсаа сурталчилж, тэндээс бодлого боловсруулж, үр дүнтэй ажиллах нь туйлын чухал гэдгийг хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монгол Ардын Нам эрх барьж буй хүчний хувьд Монгол Улс урт хугацааны гадаад бодлого, стратеги төлөвлөгөөтэй байх, нэгдсэн бодлоготой байх эхлэл суурийг тавьж, энэ чиглэлд анхаарч ажиллана” гэдгийг мэдэгдсэн юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.