АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн таван улсад хийх айлчлалаа өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Японоос эхлүүлсэн билээ. Тэрбээр Япон дахь айлчлалаа өнөө өглөө өндөрлөж, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн асуудлаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй яриа хэлэлцээ хийхээр Сөүл рүү мордлоо гэж “Киодо” агентлаг мэдээллээ.
АНУ-ын төрийн тэргүүний “Air Force One” нисэх онгоц Японы нийслэл Токио хотоос баруун зүгт холгүй орших Америкийн “Иокота”-гийн агаарын цэргийн хүчний баазаас өнөө өглөөний 10:00 цагийн үед Сөүлийг зорин хөөрчээ.
Токиод хийсэн гурван өдрийн айлчлалынхаа үеэр АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хоёр талын дээд хэмжээний уулзалт хийж, Пхеньянд илүү шахалт үзүүлэхээр тохироо хийжээ. Тэрбээр 1970-1980-аад оны үед Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан япончуудын ар гэрийнхэнтэй уулзаж, хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Ш.Абэтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Японы хааны ордонд эзэн хаан Акихитод бараалхсан байна.
Өмнөд Солонгост хоёр өдрийн айлчлал хийснийхээ дараа тэрбээр Хятад, Вьетнам болон Филиппинд айлчилна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.