ӨНӨӨДӨР ЕС ЭХЭЛЖ БАЙНА

6 цагийн өмнө Lifestyle


Өнөөдөр ес эхэлж байгаа төдийгүй жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохионо. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг балчир гурав, идэр гурав, өтөл гурав гэж хуваагдаг. Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч Монголчууд хаврын улиралтай золгодог. Өвлийн ес эхлэнгүүт мал ахуйгаа адгуулан хариулах үйлд ч бас өөрчлөлт орж, үслэг зузаан хувцас хунараа өмсөн хээрийн бэлчээрт явах нь ихэсдэг.

Өвлийн туйлын өдрөөс буюу 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог.

Үүнд,

БАЛЧИР ГУРВАН ЕС
Нэг есөд нэрмэл архи хөлдөнө
Хоёр есөд хорз архи хөлдөнө
Гурван есөд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

ИДЭР ГУРВАН ЕС
Дөрөв есөд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
Таван есөд тавьсан будаа хөлдөхгүй
Зургаа есөд зурайсан зам гарна

ӨТӨЛ ГУРВАН ЕС
Долоо есөд довын толгой борлоно
Найман есөд нял шал болно
Есөн есөд ерийн дулаан болно гэдэг билээ.

Сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн наян нэгэн хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг ажээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.