Австралийн парламентын гишүүн Ларисса Уотерс хуралдаанд үг хэлэх үедээ хүүхдээ хөхүүлжээ. Гурван сартай нялх охиноо асрахын хажуугаар парламентын гишүүний үүрэг хариуцлагаа цалгардуулахгүйн тулд тэрээр амаржаад удаагүй байхдаа ажилдаа орсон юм. Сарын өмнө парламентын танхимд сууж байхдаа хүүхдээ хөхүүлж буй түүний зураг нийгмийн сүлжээгээр их анхаарал татсан. Тэгвэл энэ удаа хууль тогтоогч бүсгүй нүүрсний уурхайчдад түгээмэл тохиолддог мэргэжлийн өвчин болох уушиг харлах өвчний тухайд арга хэмжээ авах саналыг парламентад танилцуулах үедээ хүүхдээ хөхүүлжээ.
Тогтсон ойлголт заншлыг эвдэж, хууль тогтоох танхимд хүүхдээ хөхүүлсэн анхны эмэгтэй болсны хувьд түүнийг сайшаах нэгэн байхад шүүмжлэх хүмүүс ч байна. Парламентын ордноос эхлээд аливаа ажлын байр бүр хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлд ээлтэй орчин байх ёстой гэдэг үүднээс Ларисса Уотерс энэ кампанийг эхлүүлсэн бөгөөд Ногоон намын гишүүдээс эхлээд парламентын бусад гишүүн таатай хүлээн авчээ. Харин зарим нэг хүн түүний энэ алхам зүгээр л олны анхаарал татах зорилготой гэж шүүмжилжээ. Парламентын гишүүн Л.Уотерс хоёр хүүхэдтэй, өнгөрсөн гурван сард амаржсан аж.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.