Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлд байрлах Сүхбаатар эрүүл мэндийн төвийн барилгын гадна фасад, дээвэр засварын ажлыг гүйцэтгэж дуусжээ. Одоогоор дотор засвар буюу нэгдүгээр давхрын шалны засварыг хийж дуусгахад эмнэлгийн талбайг бүрэн чөлөөлөх шаардлага үүссэн байна.
Иймд эмнэлгийн үйл ажиллагааг 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл түр зогсоож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 13 дугаар хороонд байрлах шинээр ашиглалтад орсон Сэлбэ нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Засварын ажил явагдах хугацаанд иргэд, үйлчлүүлэгч нарыг Сүхбаатар эрүүл мэндийн төвийн лавлах 77057700 дугаарын утсаар мэдээлэл авах болон 13 дугаар хороонд байрлах Сэлбэ нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэхийг анхаарууллаа.
15 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
21 цагийн өмнө
22 цагийн өмнө
22 цагийн өмнө
87429
30693
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.