Өнөөдрийн онч үг

2024-10-14 Lifestyle

Альберт Эйнштейн нэгэн удаа самбарт ингэж бичжээ.
9 x 1 = 9
9 x 2 = 18
9 x 3 = 27
9 x 4 = 36
9 x 5 = 45
9 x 6 = 54
9 x 7 = 63
9 x 8 = 72
9 x 9 = 81
9 x 10 = 91

Гэтэл гэнэт. Эйнштейн алдаа гаргасныг харсан оюутнууд шуугилдаж эхэлжээ. Мэдээжийн хэрэг, 9 × 10-ийн зөв хариулт нь 91 биш юм. Тэгээд бүх шавь нар нь түүнийг шоолжээ.

Эйнштейн бүгд чимээгүй байхыг хүлээгээд “Би есөн асуудалд зөв хариулсан ч хэн ч надад баяр хүргэсэнгүй. Гэтэл намайг нэг алдаа гаргахад бүгд инээж эхлэв. Хүн амжилтанд хүрсэн ч өчүүхэн төдий алдааг нийгэм анзаардаг гэсэн үг. Тиймээс, шүүмжлэлд мөрөөдлөө сүйтгэхийг бүү зөвшөөр. Хэзээ ч алдаа гаргадаггүй хүн юу ч хийдэггүй хүн юм.” хэмээжээ…

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.