Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.
Үүнд,
“БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгох, мөн богино хугацааны “С” төрлийн визний ангиллыг “G” төрлийн визний ангилал руу өөрчилнө гэсэн байгууллага, хувь хүмүүс олширч, байрны гэрээ болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, БНСУ-ын Цагаачлалын албанд оршин суух (G-1) виз мэдүүлэхэд зуучлах үйлдэл хийж байгаа нь холбогдох байгууллагын шалгалтаар илэрч байна. Энэ төрлийн гэмт хэрэгт иргэд өртөж, хохирогч болоод зогсохгүй хуулийн хариуцлага хүлээх асуудал гарч байна.
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас хууль бус байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагааг үндсээр нь таслахад мөрдөн шалгах ажиллагааг идэвхтэй явуулахаас гадна зуучлуулсан гадаад иргэдийг “Цагаачлалын хяналтын тухай хууль”-ийг зөрчсөн гэх үндэслэлээр албадан нутаг буцаан хариуцлага хүлээлгэхээ мэдэгдээд байна.
Иймд иргэд Та бүхэн дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос болгоомжилж, албаны эх сурвалжгүй, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.