ХӨСҮТ-ийн БЗДХ, ХДХВ/ДОХ тандалт, судалгааны албаны их эмч Г.Отгонжаргалын өгсөн бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдгийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Дашрамд дуулгахад, манай улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 31 жилийн өмнө 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 367 хүн ХДХВ-ийн халдвартай нь оношлогдож, үүнээс 63 хүн нас барсны 35 нь ДОХ-ын шалтгаантай байна гэжээ.
Тэрбээр “Бэлгийн замын халдварт өвчин нь дархлаа тогтдоггүй өвчин учир хэдэн ч удаа халдвар авах эрсдэлтэй. Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос 5-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг.
Эрэгтэйд ихэнхдээ шинж тэмдэггүй явагддаг. Зарим тохиолдолд бэлэг эрхтэн хорсох, ялгадас гарах болон бэлгийн харьцааны дараа эмзэглэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Эмэгтэйчүүдэд шаргал ногоон өнгийн эвгүй үнэртэй ялгадас гарах, их ялгадас гарснаас болж цавь болон бэлэг эрхтний уруул шархлах зовуурьтай тохиолдол илэрдэг.
Эмчлэгдэх хугацаа нь 7-10 хоног бөгөөд эмчилгээ хийж дууссанаас хойш 14 хоногийн дараа шинжилгээ өгч бүрэн эмчлэгдсэн эсэхийг мэднэ” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.