Бэлгийн замаар дамжих түгээмэл найман халдвар байдаг. Үүний дөрөв нь буюу 50 хувь нь бүрэн эмчлэгддэггүй буюу одоогоор эмчилгээгүй байгаа юм.
Тодруулбал, эдгээр өвчнөөс эмчлэгддэг нь тэмбүү, заг хүйтэн, халамиди, трихомониаз.
Манай улсад өнгөрөгч оны байдлаар сар бүр доод тал нь 250 тэмбүүгийн халдвар, 220 заг хүйтний тохиолдол бүртгэгдсэн. Зөвхөн тэмбүүгийн 3500 тохиолдолд бүртгэгдээд байна.
Хамгийн гол нь бэлгийн замын халдвар нь бүгд нууц хугацаатай. Энэ нь хоёр хоногоос эхлэн гурван сар хүртэлх хугацаанд мэдэгдэхгүй байх боломжтой гэсэн үг. Гэхдээ халдвар бусдад халдвар тараах боломжтой байдаг учраас хэн ч хэн нэгнийг гаднаас нь хараад энэ хүн халдвартай юм байна гэж мэдэх боломжгүй.
Мөн зарим халдварууд эрэгтэй хүнд шинж тэмдэггүй мөртлөө эмэгтэй хүнийг өвчлүүлэх боломжтой гэх мэт янз бүр байдаг.
Харин бэлгийн замын ямар нэгэн халдвар авснаа мэдэхгүй удвал үр тогтоох чадваргүй болно.
Хүний их эмч Н.Лүдэвдорж
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.