Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд үндсэн таван түвшнээс хоёр дахь буюу шар түвшинд хүрсэнийг мэргэжилтнүүд хэлж байн. Харин Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтийд дараагийн буюу гурав дахь шат болох улбар шар түвшинд шилжээд байгаа юм.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар удахгүй нийслэлийн хэмжээнд дараагийн түвшинд шилжих, ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд хүрэх эрсдэлтэй байгааг анхааруулаад байгаа юм. Гэсэн хэдий ч өвчлөлийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, хүүхдүүдийн дунд томуугийн тархалт их байна.
Тандалтын нөхцөл байдлын судалгаагаар өнөөдрийн байдлаар 2 345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Харин эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд эмчлүүлж байгаа аж. Улмаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүнчлэн, эмнэлэгт хэвтэж байгаа 8 610 үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Томуугийн тархалт АНХААРУУЛАХ түвшинд хүрлээНийслэлийн хэмжээнд 1255 ортойгоор хүүхдэд томуу томуу төст өвчний тусламж үйлчилгээг үзүүлж байна. Томуугийн тархалтын нөхцөл байдлыг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн хэвтүүлэн эмчлэх орны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт 615 ор нэмж дэлгэсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны харьяа ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ-д нийт 530 орыг нэмж дэлгэсэн байгаа. Мөн БХЯ, ХЗДХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй зөвшилцөн нийт 120 оронд томуугийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэхээр болсон. Ийнхүү нийслэлийн хэмжээнд нийт 1255 ор дэлгээд байна. Орны дүүргэлт 95 хувьтай байгаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.