Бид өдөрт тутам маш олон хүнтэй харьцдаг. Зарим нь тайван дөлгөөн байтал нөгөө нь ууртай, хашгирч зандарсан, хараан доромжилсон хүн байдаг.
Энэ бүгдэд сэтгэлзүйн хамгаалалт, бэлтгэлтэй байх нь бидэд л тустай. “Хэрэв хүн аливаа асуудалд өөрийгөө хянаж чадахаа больж, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй, уурласан цухалдсан байдал гаргадаг бол тэр хүн хүмүүстэй ажиллаад хэрэггүй” гэсэн үг байдаг. Энэ бол дарга, үйлчлэгч, менежер, худалдагч хүмүүстэй харилцдаг ажилтай бүхэнд хамаатай.
Сэтгэлзүйн хамгаалалттай байдал гэдэг бол хүн бүрт байдаггүй сайхан чанар билээ. Үүнд мэдлэг, боловсрол, төлөвшил, анхааралтай байдал, асуудлын голыг олох, анализ хийх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, сэтгэлзүйн тогтвортой байдал зэрэг нөлөөлдөг.
Танд сэтгэлзүйн дайралтад хамгаалалт хийх хамгийн сайн аргуудыг хүргэж байна.
Хашгирч цовхчиж, хорон үгээр утаж байгаа энэ хүний юу нь танд тэгтлээ нөлөөлж, таныг тухгүй болгож, сэтгэлээр унахад хүргэж байгаад анализ хий. Түүний хэлсэн үг үү, ярьж байгаа өнгө аяс уу, эсвэл хөдөлгөөн үү. Үүний дараа та ганцаараа байхдаа нөгөө хүний хэлсэн үг, үйл хөдлөл, биеэ авч явсан байдал зэрэг сэтгэлзүйн цохилт болсон зүйлүүдийг сана. Уур чинь хүрч, дотор чинь гал дүрэлзэх шиг болж байна уу. Тэгвэл одоо таныг гомдоосон этгээд болон та хоёрын хооронд нэгэн том сэнс байна гэж төсөөл. Түүний амнаас гарсан хий бүрийг энэ сэнс хэдэн тийш сарниулж, хэлсэн хурц үгний ирийг нь мохоож танд огт хүрэхгүй байна гэж бод. Энэ зуураа баруун гарынхаа дунд хурууг гозойлгоод түүнийгээ зүүн гараараа нууж яагаад болохгүй гэж. Энэ бол хорон үгтнээс хариугаа авах шилдэг арга. Ингээд л та дараагийн удаад сэтгэлзүйн ямар ч дайралт, доромжлол, хатуу үгнээс өөрийгөө хамгаалдаг болж байна гэсэн үг.
“Салхивч” аргатай тун төстэй. Таны өмнө хашгирч, үсэрч дүүлж байгаа тэр хүн болон та хоёрын хооронд зузаан шилтэй аквариум байна. Шилний цаанаас харахад нөгөө хүний ам л хөдөлнө.
Харин та сонсохгүй зөвхөн харж байна. Тэр хүний амаа нээх бүрт гарсан хий нь усны мандал дээр хөөс болон гарч замхарна. Танд ямарч нөлөө үзүүлж чадахгүй. Харин та наанаас нь тайван гэгч нь ажиглана. Үүний дүнд нөхцөл байдал таны зүг нааштай эргэнэ гэдэг нь сайхан.
Таны тэвчээр ямар гайхалтай үр дүнд хүргэхийг харах л үлдлээ. Зарим тохиолдолд хүмүүсийн хоорондын харилцаа ямар хялбархан замаар нэг цэгт хүрдэгийг энэхүү “салхивч” аргын үр дүнгээс харж болно.
ТАНЫ АМЬДРАЛД АЗ ЖАРГАЛ ХҮСЭЕ…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.