ЭМДЕГ: Үйлчилгээ авсан 89 мянган иргэн рүү баталгаажуулах мэссэжийг өнөөдрөөс илгээж эхэллээ

2023-05-5 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт ЭМБ-уудын 04 дүгээр сард иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэхийг хянаж үзээд, иргэдээр давхар хянуулах шаардлагатай 105 мянган тусламж, үйлчилгээ авсан 89 мянган иргэн рүү баталгаажуулах мэссэжийг өнөөдрөөс илгээж эхэллээ.

Хэрэв таны утсанд мэссэж ирсэн бол дараах зааврын дагуу бөглөж хариу ирүүлнэ үү.

Баталгаажуулах мэссэжийг илгээх заавар: 

Алхам 1: Ирсэн холбоос дээр дарж гарч ирэх хуудаснаас таны мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг нягтална.
Алхам 2: Тэмдэглэгээ бүхий мэдээллүүд нь таны мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг шалгаарай.

Хэрвээ бүртгэл зөрүүтэй байвал “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн 1800-1363 дугаарт мэдэгдээрэй.

Алхам 3: Таны бүртгэл дээр ирсэн нэхэмжлэлийн мэдээлэлтэй танилцаж тусламж, үйлчилгээ авсан бол цэнхэр өнгийн сонголтыг идэвхжүүлнэ.

Хэрвээ аваагүй тохиолдолд сонголт хийхгүй саарал тохиргоонд үлдээнэ.

Алхам 4: Мэдээлэл баталгаажуулах хэсэгт тусламж, үйлчилгээ авсан иргэний регистрийн дугаарыг бүрэн гүйцэд оруулж илгээх товч дарна.

Мэссэжтэй холбоотой асуудлаар “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн 1800-1363, ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 7010-1159, 7010-1116 дугаарын утсанд хандаж мэдээлэл аваарай.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.