Газар дээрх хяналт шалгалт үргэлжилж байна

2023-03-16 Мэдээ мэдээлэл

ЭМДЕГ-ын Даргын зөвлөлийн 2023 оны 02 дугаар хурлаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байрлах гэрээ бүхий эмийн сангуудын 2022 оны “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх шийдвэр гарсан.

Энэ хүрээнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гэрээ бүхий нийт 190 орчим эмийн сангийн үйл ажиллагаанд хийх хяналт, шалгалтыг энэ сарын 06-15-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа.

Газар дээрх хяналтаар анхан шатны маягт хөтлөөгүй, ЭМДҮЗ-ийн 2022 онд шинэчлэн баталсан хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ил тод байршуулаагүй, эмийн сангийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан зэрэг нийтлэг зөрчил илэрлээ.

Дээрх зөрчил, дутагдлыг арилгуулах, дахин гарахаас урьдчилан сэргийлэх, гэрээний үүргийн биелэлтийг шалгах зэрэг холбогдох арга хэмжээ газар дээр нь шуурхай авч ажиллаж байга бөгөөд цаашид хяналт, шалгалтын үйл ажиллагааг сар бүр явуулахаар төлөвлөж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.