БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүд бүртгэнэ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдах юм.
Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд байршуулах юм байна.
Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:
-18- 39 настай байх (1982 оны 4 дүгээр сарын 26-аас 2004 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
-Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
-БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
-Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
-Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
-Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
-Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх