Манай улсын Барилга хөгжлийн төв, БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүстэй хамтран ажиллана

2021-12-22 Гадаад харилцаа

БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа болон Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төв ТӨУҮГ нар Сунду хотод өчигдөр цахим уулзалт зохион байгуулж  “Харилцан хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

Хэлэлцээрийн гол зорилго нь Монгол Улсын Хөшгийн хөндийд Олон улсын стандартад нийцсэн шинэ дагуул хот байгуулахтай холбогдуулан Инчоны эдийн засгийн чөлөөт бүстэй хамтарч туршлага, ноу-хауг хуваалцах, холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахад хамтран ажиллах юм.

Уг Санамж бичигт Барилга хөгжлийн төв ТӨУҮГ-ын дарга Ц.Амарсанаа, Инчоны Эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Ли Вон Жэ нар гарын үсэг зурж, Монгол Улсын Барилга хот, байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны дэд сайд Юн Сэн Вон, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Пак Сон Вү нар оролцжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: Embassy of Mongolia  in  Seoul

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.