МОНГОЛ, ОХУ-ЫН САНГИЙН САЙД НАР УУЛЗАВ

2021-12-16 Гадаад харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалын үеэр Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой 12 дугаар сарын 15-ны өдөр Москва хотноо уулзалт хийлээ.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр талын санхүү, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ОХУ-ын Сангийн сайдтай ярилцлаа. Монгол Улс, ОХУ-ын санхүүгийн хамтын ажиллагаа, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлд талууд анхаарал хандуулж, санал солилцов. Мөн түүнчлэн талууд уулзалтын үеэр санхүүгийн салбарт цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө тодорхойллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.