Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцлоо

2021-09-30 Гадаад харилцаа

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож үг хэллээ.

Уг уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр буюу есдүгээр сарын 28-ны өдөр болсон юм.

Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар ирснийг онцолж, цаашид НҮБ-ын хүрээнд идэвхтэй оролцоогоо нэмэгдүүлэх байр сууриа дахин нотлов.

Тэрбээр цөмийн зэвсэг нь хүн төрөлхтөнд аюул занал учруулсан хэвээр байгааг дурдаж, “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ” хүчин төгөлдөр болсон нь цөмийн зэвсгийг бүрэн устгах зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болсныг цохон тэмдэглэв.

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахим болон НҮБ-ын 90 гаруй гишүүн улс, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.