Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал түгшүүртэй байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Израилд оршин суугаа монгол иргэдэд анхаарал тавих, тэдгээрийн нөхцөл байдлыг тодруулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулах талаар Израйл улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгөөд ажиллаж байна.
Түүнчлэн 2007 оноос хойш Израйл улсад монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй манай улсын Өргөмжит консулд мөн мэдэгдээд байна.
Израйл улсад манай улсын 50-60 иргэн оршин суудаг бөгөөд дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Мөн цөөн тооны оюутан суралцдаг.
ГХЯ эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан дөрвөн иргэнийг тавдугаар сарын 28-ны өдрийн Станбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь ирүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Одоогоор тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн зүгээс халдлагад өртсөн тохиолдол гараагүй байна гэж ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.