Япон улсад шувууны томуу дэгдэж 6.5 сая тахиа устгажээ

2021-03-16 Ертөнц
Япон улсад шувууны томуу дэгдэж 6.5 сая тахиа устгажээ

Японы төв Тотига мужийн эрх баригчдын шийдвэрээр шувууны томуу дэгдсэн фермийн аж ахуйн 83 мянган тахиаг устгалд оруулжээ. Шувууны томууны голомт Тотига мужийн Хага хотын нэгэн фермийн аж ахуйд анх бүртгэгдсэн байна. Тодбуулбал, 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Японы 15 муж дахь 36 шувууны аж ахуйд шувууны томуу дэгдсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор тус улс нийт 6.5 сая тахиа устгаад байна.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.