Солонгос улс хөл хорио тогтоогоогүй ч хямралд орсоор байна…

2021-02-16 Ертөнц

 

Дэлхийн ихэнх улс орнууд цар тахалтай хилээ хааж, иргэдийнхээ хөлийг тушин байж тэмцэж байхад Солонгос улс л өнөөдрийг хүртэл хилээ хаагаагүй, бас хатуу хөл хорио тогтоохгүй энэ хүрэв. Харин тэд таван хүнээс дотогш гэсэн зарчимаар хязгаарлалт хийсээр бүх салбараа ард иргэдээ ч гадаад иргэдийг ч дэмжсээр ирсэн.

Гэтэл тус улсад цар тахал нэлээд эрчимтэй дэгдсэн халдварын тархалтаас жилийн дараа буюу оны өмнөөс эхлэн том дэлгүүрүүд хаалгаа барьж, залуус хэдэн зуугаараа ажилгүй болж эхэллээ.

Тухайлбал, монголчуудын хамгийн сайн мэддэг хоёрхон газраар жишээ татахад “Монгол таун”-тай зэрэгцээ орших Lotte fiting b3~12 хүртэлх давхаруудад байрлах хэзээд ч хөл хөдөлгөөн нь тасардаггүй эдгээр томоохон дэлгүүрүүд бүр мөсөн хаагдсан. Мөн жуулчдын хамгийн их очдог “Мёндун” буюу тус улсын хамгийн том жуулчдын худалдааны  төв болох дэлхийн томоохон брэндүүдийг худалдаалдаг эл газрууд хэдийнэ бүгд хаагдаж эл хуль болсон. Тэр ч бүү хэл энэхүү гудамжинд хэдэн арван жил тасралтгүй, амжилттай ажилласаар ирсэн Солонгосын хамгийн том брэнд болох Uniqlo шинэ оны босгон дээр хаалгаа барьсан. Цаашлаад Guess, H&M, Missha, Abc mart зэрэг дэлгүүрүүд дараалан хаалгаа барьж, хамгийн сүүлд Aldo брэндийн Солонгос дахь салбараа мөн л татан буулган “Bye Korea” гэсэн бичиг дэлгүүрийнхээ үүдэнд наачихсан. Энэ мэтчилэн хөл гишгэх зайгүй байдаг, танхимынхаа голоор гоё гоё амттан болон идэх зүйлсээр шүлс асгаруулж байдаг “Мёндун” ийнхүү эл хуль болоод хэдэн сарын нүүр үзлээ…

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.