Япон онц байдлын дэглэмийн хугацаагаа сунгаж магадгүй

2021-02-2 Ертөнц

Японы засгийн газар Токио болон Осакад тогтоосон онц байдлын дэглэмийн хугацааг энэ сарын 7-ны өдрөөс хойш дахин сунгахаар төлөвлөж байна. Гэхдээ эцсийн энэ 7 хоногийн эхээр шинжээч мэргэжилтнүүдийн саналтай танилцсаныхаа дараа гаргах юм байна.

  • Токио болон нийслэл хотын ойролцоох 3 мужид онц байдлын дэглэм зарласнаас хойш 3 долоо хоногийн хугацаа өнгөрөөд байна. Харин Осака болон өөр 6 мужид зарласан онц байдлын дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш 2 долоо хоног өнгөрч байна. Онц байдлын энэ дэглэмийн хугацаа ирэх 7-ны өдөр дуусгавар болох ёстой юм.

Өнгөрсөн 7 хоногт улсад бүртгэгдсэн халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх 7 хоногтой харьцуулахад буурсан байна. Гэхдээ халдвар авсан нийт хүмүүсийн дундах өндөр настнуудын хувь хэмжээ өсчээ. Японы засгийн газраас Токио болон Осака хотуудад эрүүл мэндийн салбарынхны ачаалал их байгаа учир онц байдлын дэглэмийн хугацааг сунгахаар бэлтгэж байна.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.