Монгол дээлний хоолойд нь хоёр товч, энгэрт нь гурван товч, баруун суганд нь нэг товч, ташаанд нь хоёр товч байдаг.
Тус бүрийг нь зангилгаа үүсгэн хийхдээ:
– Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж яваг гэж захны дээд товчийг;
– Үйлс нь үргэлж дэлгэрч яваг гэж хоёр дахь товчийг;
– Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж яваг гэж энгэрийн эхний товчийг;
– Өөрийн биеийг чинь хамгаалж яваг гэж хоёрдахь товчийг;
– Өчүүхэн муу үйлд бүү автаг гэж гуравдахь товчийг нь;
– Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж яваг, сурсан эрдмийг өөрийн биеэс суга юугаараа бүү гаргаг гэж суганы товчийг чинь;
– Ташааны дээд ба доод товчийг үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж яв, доод дээд гэлгүй адилхан хүмүүн билээ гэж тус бүрд нь билэгдэж зангидаж шившсэн байдаг юм гэнээ.
– Үнэн бат журмыг үргэлж хичээж явъя;
– Үйлийн дээд ачийг буцааж хариулж явъя;
– Өсөх гээхийн хорвоог учирлан таниулж явъя
Гэх энэхүү гурван мөртийг өдөр бүр амандаа байнга уншиж хүч оруулан, шинэ дээлийн товчийг өөрөө зангидаж хийдэг юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30418
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.