Монгол Улсын 2016-2019 оны HCFC/ГХФН төрлийн бодисын хэрэглээнд хийсэн
хянан магадлагааны эцсийн тайлан танилцуулах хурал энэ сарын 30-нд Holiday Inn Ulaanbaatar зочид буудлын хурлын танхимд болно. Хурлаар мөн тайлангаас гарсан түүнээс гарсан зөвлөмжийг хэлэлцэн, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах арга замыг тодорхойлох юм байна.
Гол илтгэлийг БОАЖЯ, Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн, ОҮА-ны ахлах мэргэжилтэн, HPMP хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн нар тавих юм байна. Илтгэлээр ОЗБ-ын импортод чиглэсэн үндэсний хууль тогтоомж, дүрэм журмын анализ, одоо мөрдөгдөж байгаа квот, зөвшөөрлийн системийн үнэлгээ болон зөрчил, түүний эх үүсвэр, шалтгаан, өмнөх хянан магадлагааны үед өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулна.
Уулзалтад холбогдох засгийн газрын агентлаг, төрийн байгууллагууд болон хувийн
хэвшлийн байгууллагуудаас бүрдсэн нийт 35-50 оролцогч оролцоно. Үүнд:
– Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)
– БОАЖЯ-ны Озоны үндэсний алба (ОҮА)
– Эрчим хүчний яам (ЭХЯ)
– Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ)
– Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)
– Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)
– Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)
– Гаалийн ерөнхий газар (ГЕГ)
– Стандарт хэмжил зүйн газар (СХЗГ), холбогдох техникийн хороо
– Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв (МБСҮМАЗТ)
– Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо (БМҮХ)
– Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо (МХХАХ)
– Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)
– Технологийн дээд сургууль (ТДС)
– Техник технологийн дээд сургууль (ТТДС)
– ОЗБ импортлогч аж ахуй нэгжүүд
– Дулаалгын хөөсөнцөр материал үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд
– Хөргөлттэй зоорийн аж ахуй эрхлэгч аж ахуй нэгжүүд
Хурал 10:00-16:00 цагт үргэлжилнэ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.