Бразилийн Ерөнхийлөгч Мишель Тимер авлигын хэргээ нуун дарагдуулах гэж шоронд хоригдож буй гэмт хэрэгтэнд мөнгө өгсөн гэдэг шуугиан дэгдээд байна. Тус улсын дотоодын хэвлэлд дэлгэн тавьснаар бол Ерөнхийлөгч шоронд хоригдож буй парламентын дарга асан Эдуардо Кунхад чимээгүй байсны хөлсийг нь өгөхөөр тохиролцсон гэнэ. Э.Кунха нь авлига, мөнгө угаасан, татвараас зугтаасан зэрэг хэргээр 15 жилийн ял аван хоригдож буй аж. Хэрэв тэрээр ам нээвэл Ерөнхийлөгч Мишель Тимерийн хууль бус хэргийг илчлэх аюултай учраас гэрчийг чимээгүй байлгах гэж мөнгө өгсөн гэж сэжиглэж байгаа юм.
Энэ дуулиан дэгдэхтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн огцрохыг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулагдаж, улстөрчид ч Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх эсэхийг парламентаар шийдэх ёстой гэсэн шаардлага тавьжээ.
Мишель Тимер нь өмнөх Ерөнхийлөгч Дильма Руссефыг мөн авлига, албан тушаалын хэрэгт орооцолдоод байх үед түүнд итгэл үзүүлэх эсэхийг парламентаар шийдэх ёстой хэмээн гол санаачилгыг гартаа авч, улс төрийн акц хийсэн нэгэн. Үүний дүнд Дильма Руссефын талаар хууль тогтоогчид хэлэлцээд, огцруулахаар шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед дэд Ерөнхийлөгч байсан Мишель Тимер Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэх болсон билээ.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.