Видео: Долоон хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 213 боллоо

2020-06-22 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 216 оронд шинэ коронавирус тархсанаас халдвар авагсдын тоо 9 саяд хүрчээ. Харин манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар долоогоор нэмэгдэж, батлагдсан тохиолдол 213 боллоо.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Covid-19 халдвар дэлхийн 216 орон бүс нутагт бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол есөн сая 31 мянга, нас баралт 469 мянгад хүрсэн байна. Өвчлөлийн хурд, тархаж маш эрчимтэй байна. Сүүлийн 24 цагийн дотор 122 мянган хүн халдвараар өвчилж 3000 гаруй хүн нас барсан байна. Пакистанд 24 цагийн дотор өвчлөл 5000 аар нэмэгдсэн. БНХАУ-ын Шиньфади захтай холбоотой халдвар 220 гаруйд хүрч, ойр орчмын Шиньфади захад ОХУ-д 7728 хүн шинээр халдвар авч 109 хүн нас барсан байна. Монгол Улсын хувьд 2183 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүсийн 15 нь хүүхэд, 46 нь жирэмсэн эмэгтэй, 26 их эмч 58 резидент эмч үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор 119 дугаарын утсанд 120 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авлаа. Швейдэд хүнд байсан монгол эмэгтэйн биеийн байдал дээрдэж байгаа гэсэн таатай мэдээ байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр “Зургаадугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 359 шинжилгээ хийхэд 352 хүний шинжилгээнд коронавирус илэрээгүй. Харин долоон хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 настай” гэв.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.22-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.22-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, June 21, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.