Замын-Үүдэд явуулын лаборатори ажиллуулна

2020-06-21 Мэдээ мэдээлэл

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн баг COVID-19 халдварын шинжилгээ хийхээр Дорноговь аймгийн замын-Үүд сум руу хөдөллөө. 

Авто лаборатори бүхий явуулын баг нь БНХАУ-аас Замын-Үүд боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас сорьц авч COVID-19  илрүүлэх шинжилгээг газар дээр нь хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах юм. 

Дашрамд дуулгахад, коронавируст халдварын шинжилгээг өдгөө ХӨСҮТ-өөс гадна Дархан-Уул аймгийн лабораторид хийж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.