Д.Сарангэрэл: Итгэлийг зүтгэлээр хариулах болно

2020-03-4 Мэдээ мэдээлэл

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос /НАМЭХ/ Эрүүл мэндийн яаманд 30 мянган ширхэг амны хаалт хандивлалаа. Тус холбооны 100 мянга гаруй гишүүд нэгдэн, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгаж, стандартын шаардлага хангасан материалаар угааж дахин ашиглаж болох 30 мянган ширхэг амны хаалтыг урлан салбар яаманд хандивлаж байгаа юм.

НАМЭХ-ны удирдах зөвлөл өнөөдөр 13 мянган амны хаалтыг хүлээлгэж өгсөн бөгөөд бусад 19 мянган амны хаалтыг нь орон нутгийн эмнэлгүүдэд тараах юм байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл итгэлийг зүтгэлээр хариулах болно гээд нийт эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудынхаа өмнөөс баярлаж, талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Одоогоор дэлхийн 76 оронд Covid-19-ийн халдвар бүртгэгдэж, 93 мянга гаруй хүн өвчлөөд байгаа бөгөөд амны хаалтын хомсдол үүсээд байгаа юм. Түүнчлэн ДЭМБ-ын тооцооллоор дэлхий дахинд сард 76 сая бээлий, 98 сая амны хаалт, 1.6 сая нүдний шил шаардлагатай аж.

НАМЭХ 30 мянган ширхэг амны хаалт хийж ЭМЯ-нд хандивлалаа

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, March 3, 2020

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.