Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардууллаа

2020-02-11 Гадаад харилцаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Кубын Гадаад хэргийн Дэд сайд хатагтай Анаянси Родригес Камехотай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.

Уулзалтаар талууд хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, энэхүү хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэх, өнөөгийн боломж, бололцоог бүрэн дүүрэн ашиглаж ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Мөн 2020 онд тохиож буй Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний талаар ярилцав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.