ЦЕГ, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын ерөнхий газраас “Шахмал түлш”-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ, НМХЕГ, ОБЕГ-аас хамтарсан сайжруулсан “Шахмал түлш”-тэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлаас хангах, албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, НМХЕГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НОБЕГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г. Нэргүй нар оролцож байна.
ЦЕГ-ЫН ДАРГА Ж.АМГАЛАН: ИРГЭД ТҮҮХИЙ НҮҮРС НУУЦААР ОРУУЛЖ ИРЭХ НЬ ИХСЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Тэрбээр “Манай улсын хэмжээнд хүн амын дунд хорт хавдрын өвчлөл, үүнээс утаанаас хамаарсан өвчлөл нэлээд өндөр байгааг хүн бүр мэдэж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэх гарцуудыг бүх шатандаа ярьж утааг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрэхийг хориглосон шийдвэр гарсан. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Үүнээс гадна сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхтэй холбогдуулж дэс дараатай арга хэмжээнүүдийг ЦЕГ, ОБЕГ, МХЕГ-ууд болон Нийслэлийн засаг дарга, Засгийн газрын холбогдох яам агентлагуудтай хэрэгжүүлж ажиллаж байгаа.
Шахмал түлшийг үйлдвэрлэх, бэлтгэх, нийлүүлэх, хэрэглэх явцад янз бүрийн эрсдэл, хүндрэл гарч байна. Ялангуяа шахмал түлшийг хэрэглэх явцад иргэд амь насаа алдах, угаартах асуудал удаа дараа гарлаа. Хэд хэдэн гэмт хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Шалгагдаж байгаа гэмт хэргүүд хууль журмын дагуу олон талаасаа шалгагдаад шинжилгээ дүгнэлт нь гараад шийдвэрлэгдэнэ. Хүйтний улирал эхэлчихлээ. Шахмал түлш хэрэглээд эхэлсэнтэй холбогдуулаад өнөөдрийн байдлаар зургаан дүүргийн 28 хороонд 538 иргэн хийн хордлогын улмаас эмнэлэгийн тусламж авсан байна. 41 иргэн эмчилгээ хийлгэж байна. Найман иргэн нас барсан нөхцөл байдалтай байгаа.
Үүний дотор онцгой анхаарах юм бол 226 бага насны хүүхэд эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээ аваад байгаа тоон мэдээг НМХЕГ-аас өгсөн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ үүрээд дараах зарим нэгэн арга хэмжээг авч хэрэгжүүлж анхаарч ажиллаж байна. Иргэд угаарын хийнд хордсон, амь насаа алдсан хэрэг зөрчил нь цагдаагийн байгууллагын анхаарлын гадна үлдэхгүй. Үүнд онцгойлон олон төрлөөр нь шалгаж шийдвэрлэнэ. Гараад буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч тэд нарын дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаан дээр түшиглэж зохон байгуулахгүй бол болохгүй байна.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд утааны хорны асуудлыг ярьж байгаа учраас бид хэн ч бай иргэн ч байсан энэ асуудалд хэн хэн нь анхаарч, нэг санаа зорилготой байж даван туулах шаардлага гарч байна. Гэмт хэрэг шалтгаан нөхцлийг нь судлах, тогтоох. Ахиад энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх бүх талын ажлыг хуулийн хүрээнд тууштай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Та бүхэнд анхааруулахад угаартах, амь насаа алдах явдлыг таслан зогсоох, бүх талаар урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд, холбогдох яам агентлагууд шийдвэртэй ажиллах талаар тодорхой дэс дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнийг улам эрчимжүүлэх шаардлага бий болж байна. Аливаа аюул эрсдэлд тодорхой хэмжээний зэрэглэл гэж байдаг. Ногоон, шар, улаан гэхчилэн. Бид эрсдэлтэй зэрэглэл рүү шилжихгүй байхын тулд одооноос тууштай шийдвэртэй, арга хэмжээг авах шаардлагатай.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэх, түгээх асуудал нь шийдэгдэж байгаа. Гол нь хэрэглээн дээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд тодорхой эрсдэл байгаад байна. Өөрөөр хэлбэл, зарим амьжиргааны түвшин доогуур, шахмал түлш хэрэглэх дадал суугаагүй, зуух пийшин, янданд хийн алдагдалтай газрууд байна. Үүнд монголын иргэд бүгд хамтарч байж даван туулна. Даван туулахаас өөр гарц байхгүй. Олон улсын жишиг байдаг. ОХУ, Солонгос улс гээд олон орон шахмал түлшний асуудлыг даван туулсан арвин их туршлага бий. Энэ туршлагуудыг судалж үзээд монгол хүний ахуйд нийцсэн асуудлыг шийдэж хамтрах нь чухал. Угаарын хийтэй холбогдсон гэмт хэрэг зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ.
Ямар байгууллага хэн хаана юу хийх ёстой вэ. Амь насаа алдсан иргэдийн тоо, эмнэлэгийн тусламж авсан иргэдийн тооноос харахад энэ төрлийн гэмт хэрэг тийм ч хурдан арилах шинжгүй байна. Үүнд нийгмийн бүх шатны оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаар асуудал, Улаанбаатар хотод түүхий нүүрс хориглосон бүсэд цаашид түүхий нүүрс нэвтрүүлэхгүй. Түүхий нүүрс хориглосон асуудлыг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлээд Улаанбаатар хотын эргэн тойронд хяналтын цэгүүд ажиллаж байгаа. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулаад иргэд маань шуудайлсан, ачаан доороо нуусан, жижиг тэргэндээ хийсэн гэхчилэн янз бүрийн хэлбэрээр түүхий нүүрс оруулж ирэх нь ихсэх хандлагатай байна.
2019 оны аравдугаар 22-оос Улаанбаатар хотын хяналтын өндөрлөг цэгүүдээс утаа гарч байгаа газруудад хяналтын цэг ажиллуулж байгаа. Бүлэг томилогдож ажиллаж байгаа. Яндангаас хар утаа гарч байвал 70128012, 77775000 утсаар мэдээлэл өгөхийг хүсэж байн. Шахмал түлштэй холбоотой гомдол саналыг аль ч шатанд ямар ч байгууллага хүлээж авч байгаа. Түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчил урд шөнийн байдлаар илэрч, шийдвэрлэх арга хэмжээг авч байна. Түүхий нүүрсийг нууж хэрэглэх нь гол биш” гэдгийг тодрууллаа.
НМХЕГ-ЫН ДЭД ДАРГА С.ДАВААСҮРЭН: ШАХМАЛ ТҮЛШИНД АСУУДАЛ БАЙХГҮЙ. ЗӨВ ГАЛЛАХ ХЭРЭГТЭЙ
Ерөнхий мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас хийлээ. МХЕГ-аас гол анхаарч байгаа зүйл нь сайжруулсан түлшний чанар аюулгүй байдалд шинжилгээтэй хяналтыг тогтмол хийж байгаа. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Хордлогод өртсөн айл болон нас барсан иргэдийн ар гэрээс авсан түлшинд хийсэн шинжилгээний дүн, үйлдвэрлэлийн явцаас авсан шинжилгээний дүн, борлуулалтын цэгээс авсан шинжилгээний дүнгүүд Монголын стандартчилал хэмжилзүйн төвөөс итгэмжлэл аваад шинжилж байгаа лабораториудад шинжлүүлэхэд стандартын шаардлага хангасан үзүүлэлтүүд гарч байна. Энэ түлшийг түлэхэд гарч байгаа утаа нь гадаад орчинд гарахад хүний биед гэм хоргүй саармагжина.
Дотоод орчинд утаа нь орж ирэхэд угаар үүсэх асуудал байгаа. Түлш нь үйлдвэрлэх явц, борлуулалтад ямар нэгэн байдлаар чанар аюулгүйн байдал алдагдахгүй байгаа. Тэгвэл юунаас болж байна вэ гэхээр нэгдүгээрт зуух, яндан. Хоёрдугаарт галлагаатай холбоотой. Өнөөдрийг хүртэл гарсан ослуудыг үзэхэд гэрт байшинд гарч байгаа. Гэрт 66, байшинд 150 удаа. Зуухыг авч үзсэн. Энгийн зууханд 150, төслийн зуух 66, ханан пийшинд 27. Үүнээс юу харагдаад байна вэ гэхээр зөв галлагаа аюулгүй байдлаа хангахгүй бол осол нь ганц пийшиндээ найдах хэрэггүй гэсэн үг. Хамгийн их дуудлага Сонгинохайрхан дүүрээг 91, Баянзүрх дүүрэг 59 дуудлага ирсэн.
НОБЕГ-ЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА, ХУРАНДАА Г. НЭРГҮЙ: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ БАТАЛСАН
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад Нийслэлийн онцгой комисс байнга хуралдаж байгаа. Өчигдөрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Нийслэлийн засаг даргын А10/16 захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын хамтран ажиллах, шуурхай удирдлага зохицуулалтыг сайжруулах ажлын төлөвлөгөө гэж баталсан байгаа. Төлөвлөгөөний дагуу төвийн зургаан дүүрэгт шуурхай штаб ажиллаж байгаа. Хорооны засаг даргын ажлын алба 7 хоногт хороо хариуцсан агентлагийн даргыг байлцуулан сайжруулсан шахмал түлшний хэрэглээ түүхий нүүрсний хяналт шалгалтыг хийсэн ажлаа байнга хэлэлцэж, арга хэмжээ авч ажиллах шуурхай төлөвлөгөө батлагдсан байгаа.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.