Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2019 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
2019 оны 10 дугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэгээр хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.