“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн төлөвлөгөөг танилцууллаа

2017-04-18 Мэдээ мэдээлэл

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр /2017.04.17/ ЭМЯ-ны харьяа нийслэлийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай цахим хурал хийж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.