“Хосуудад”

2019-12-11 Сэтгэл зүйч хариулж байна

✔ Хэрүүл тэмцэлгүй яаж амьдрах вэ? Огцом, хурц, ширүүн үг бүү хэл. Учир нь яг тийм хариу сонсоно.
✔ Дүрэлзсэн уур, омгоо дарж аль болох тайван, тогтуун ярьж сур.
✔ Хэрүүл маргааны үед сэтгэл хөдлөлд бүү хөтлөгд.
✔ Үзэл бодлын зөрүү байлаа ч сайхан харьцаа хамгаас чухал гэдгийг сайтар ухаарах нь чухал.
✔ Хэрүүл нь ямар ч асуудлыг шийдэхгүй гэдгийг ямагт санаж яв.
✔ Хэрүүлд хамгийн үнэн, хамгийн зөв гэж байдаггүй.
✔ Гэр бүлийн хэрүүлд ялагч гэж байдаггүй.
✔ Хэрүүл маргааны дараа эхнэр нөхөр хоёулаа хохирч байдгийг бүү мартаарай.

Амархан салдаггүй хосууд ийм л байдаг:

✔ Хэрүүл маргаан гардаг ч нээлттэй зантай.
✔ Бие биенээсээ зөвлөгөө авах дуртай.
✔ Мөнгөний асуудлыг хошин талаас нь харж чаддаг.
✔ Хэн нэгнийхээ ажил төрлийг нь сонирхдог, туслахыг хичээдэг.
✔ Томилолтоор ч юм уу явахдаа өдөрт хэд дахин утасдаж, санаж байгаагаа илэрхийлдэг.
✔ Бие биедээ буулт хийж маргаантай асуудлыг зохицуулдаг.
✔ Хэрүүлийг инээд наргиан болгон хувиргаж чаддаг.
✔Аль нэгнийхээ сексийн чадварыг халуун дулаан үгээр магтаж чаддаг.

Сэтгэл судлаач Я.Батхүү

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.