УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмадын болон түрээсийн орон сууцны хүртээмжийг сайжруулах тухай тогтоолын хэрэгжилтийн талаар БХБЯ болон НЗДТГ-ын холбогдох албаныхны мэдээллийг сонслоо.
БХБ-ын сайд 2018 оны 85 дугаар тушаалаар “Орон сууц” хөтөлбөрийн төслийг боловсруулах салбар дундын ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгээс Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгааг БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн танилцууллаа.
Тэрбээр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын “Эксим” банкны 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт зарцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу энэ оны 3 дугаар сараас БНСУ-ын “Эксим” банкны ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, “Буянт-Ухаа II”, “Буянт-Ухаа III”, “Эко яармаг-1” зэрэг 8900 гаруй айлын орон сууцын төслийг танилцуулсан. Одоогоор тус банкнаас эцсийн шийдвэр ирээгүй байна” гэлээ.
Мөн Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтэцийн газрын дарга Ч.Батбилэг, “2013-2018 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг НИТХ баталсан. Эдгээр газруудад нийт 41 ААН дахин төлөвлөлт хийхээр батламж гардсан ч 2016 онд бүтээн байгуулалтын ажил огт хийгээгүй 6, 2018 онд 7 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцаллаа. Үүний дараа 4 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан. Одоо 11 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тендер зарлаад байна. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын 1712 нэгж талбарын газрыг чөлөөлж, 10 мянга 278 айлын орон сууцны барилга эхлүүлээд байна. Мөн 5477 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авсан” хэмээв.
Мэдээллийн дараагаар Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тус Байнгын хорооны тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоолд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35-р байр, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Цагаан байрыг нураан дахин барилгажуулах асуудлыг тусгасан байна. Ингэхдээ одоо оршин сууж буй иргэдийг түр суурьшуулах болон шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэхийг Засгийн газар, Сангийн яам, БХБЯ болон НЗДТГ-т үүрэг болголоо.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.