Спрайт супер лигийн аваргын төлөөх цуврал 1-1 болж тэнцлээ

2018-05-15 Амрах агшин

 

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, MCS Coca cola, TLG 13 ТББ, хамтран зохион байгуулдаг сонирхогчдын хамгийн том лиг Спрайт супер лигийн аваргын төлөөх тоглолтууд амралтын өдрүүдээр явагдлаа. Спрайт супер лигийн энэ улиралд сайн байж Баруун бүсийг хожлоор тэргүүлсэн Давааням дасгалжуулагчтай Ховд Алтайн Барс баг, мөн зүүн бүсийн тэргүүн байраар хасагдах шатанд шалгарсан А.Энхбаатар эзэнтэй Б.Дожоодорж дасгалжуулагчтай Хэнтий ЭБЭГ багууд энэ улиралд аваргын төлөө шалгарсан билээ. Финалын эхний тоглолт МҮЭСТО-ы спорт зааланд бямба гарагт явагдаж Хэнтий ЭБЭГ баг 70-66-аар эцсийн мөчид Хэнтий ЭБЭГ баг хожсон юм. Тус тоглолтод Г.Ган-Эрдэнэ 14 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлжээ. Харин цувралын хоёр дахь эхний тоглолтын адилаар мөн л эцсийн мөчид шийдэгдлээ. Тоглолтын эхнээс л тун тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж явсаар шийдвэрлэх 4-р үе эхэлсэн юм. Хожигдох эрхгүй талбайд гарсан Алтай Барс багаас ээлж дараалсан холын шидэлтүүдийг амжилттай болгосноор тоглолтын шийдвэрлэх үед 10 орчим онооны давуу болсон. Гэхдээ Хэнтий ЭБЭГ баг тийм амар бууж өгсөнгүй оноог ойртуулж чадсан ч илүү гарч чадалгүй 86-81 харьцаатай хожигдол хүлээлээ. Алтайн Барс багаас тоглолтын хоёрдугаар хагаст Б.Баярсүрэн гайхалтай байж 24 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалт өгсөн бол Г.Анар энэ тоглолтын турш сайн байсан юм. Ингэснээр цуврал тэнцэж нэмэлт тоглолт явагдахаар боллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.