Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд өнөө өглөө болсон АзийнБодибилдинг, Фитнессийн холбооны конгрессын хурал дээр холбооны удирдлагыг шинээр сонгох сонгууль явагджээ. Энэ сонгуульд Монголын Бодибилдинг, Фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир өрсөлдөж ялалт байгуулсан байна. Ийнхүү Азийн Бодибилдинг, Фитнессийн холбоог анх удаа монгол хүн тэргүүлэхээр болов.
Монгол Улс Бодибилдинг, фитнессийн тивийн болон Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2008 оноос хойш цөөнгүй удаа зохион байгуулж байгаа. Тухайлбал, 2008 оны тавдугаар сард Бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Бодибилдинг, фитнессийн мастер залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн Бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулж байв.
Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан эдгээр тэмцээнүүд бүх спортын тулгуур бодибилдингийн спортыг хүүхэд залууст таниулах, эх орноо сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ.
4 минутын өмнө
17 минутын өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.