Олон улсын ойн өдөрт
Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгон тунхагласан байдаг. Манай улс энэ арга хэмжээг 2013 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд олон улсын ойн өдрийг “Ой ба энерги” сэдвийн хүрээнд тэмдэглэлээ. Ойн салбарынхан чуулсан энэ өдөр Монгол Улсын зөвлөх инженер, Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Баасанбямбатай монголын ойн тулгамдсан асуудлаар ярилцлаа.
–Ой модоо тайрч болохгүй, хамгаалах хэрэгтэй гэсэн үзлээр бид хүмүүжсэн. Гэтэл энэ салбарт тулгамдсан олон асуудал байдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Таны хувьд сэтгэл зовниж явдаг ямар зүйл байна вэ?
-Би ойн салбарт 41 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэр, төрийн төв салбар, яам агентлагт ч ажиллаж явлаа. Сүүлийн үед ойчид, модны үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо гэж ТББ байгуулаад гишүүд дэмжигчдийнхээ төлөө ажилладаг гишүүнчлэлтэй мэргэжлийн холбоо байгуулаад явж байна. Сүүлийн 5-6 жил холбооны үйл ажиллагааны чиглэлээр төр засгийн байгууллагууд, ТББ, гадаадын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг компаниудтай холбогдож ажиллаа. Манай улсын хувьд ойн ашиглалт, мод боловсруулах салбарын асуудал дэлхийн хөгжлийн өнөөгийн түвшнээс хол хоцорсон. Бидэнд өнөөдөр бодлого алга. 1990 оны үед ойгоо ашиглах, боловсруулах, цэвэрлэх төрийн бодлоготой байсан. Тэр үед бид экспортод бүтээгдэхүүн гаргадаг байв. Ялангуяа урд хөршөөсөө авч байгаа барилгын материалыг бид дотооддоо үйлдвэрлэдэг байлаа. Шахмал үртсэн хавтан, паниар, зүсмэл материал, гуалин, дүнз, мебель өнгөлгөөний модон хуулга зэргийг эх орондоо үйлдвэрлэж экспортод гаргаж барилгынхаа салбарт нийлүүлдэг байсан. Жилдээ сая гаруй куб метр модыг зөвхөн дотоодын аж ахуй, үйлдвэрлэл, хэрэглээний зориулалтаар огтолдог байсан. Өнөөдрийн тухайд 200-300 метр куб модыг дотоодынхоо хэрэглээнд зориулж огтлох гээд дийлэхгүй байна.
-Жилдээ ямар хэмжээнд мод бэлтгэх, тайрах зөвшөөрөгдсөн хэмжээ байдаг юм бэ?
-БОАЖЯ-наас жилд огтлох модны хэмжээг тогтоосноор сая гаруй куб метр мод тайрах зөвшөөрөл өгдөг боловч энэ хэмжээндээ хүргэж мод бэлтгэлийн ажлаа хийж чадахгүй байна. Гэтэл цаана нь түлшний болон үйлдвэрлэлийн түүхий эд, барилгын материалын хэрэгцээ бий. Яагаад монголчууд мод бэлтгэлийн хэрэгцээгээ хангаж чадахгүй болов гэхээр бидний уламжлалт сэтгэлгээтэй холбоотой саад бэрхшээл учирсан. Мод огтолж хугалж болохгүй, ой устаж сүйдлээ, ногоон хэрэм сэглэгдлээ гэсэн сурталчилгаа, сүүлийн 20 гаруй жил улс төр, нийгмийн сэтгэлзүйн хэмжээнд асар хүчтэй хийгдсэнээр бодлогын түвшинд ойг ашиглах ажил алдагдсан. Үүнээс болоод гурван жилийн өмнөөс эхэлсэн германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тусламжаар үндэсний олон зорилтот ойн тооллого явагдаж өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн газарт үр дүнг нь өргөн барьж танилцуулсан шүү дээ.
-Энэ тооллогын үр дүн ямар гарсан бэ?
-Монгол орны ой хөгширсөн байна. Нийт ургаа модны 74.1 хувь нь болц гүйцсэн ашиглах ёстой хөгшин ой болжээ. Ашиглахгүй байвал байгалийнхаа жамаар өгөршиж өт хорхойн үүр болох, гал түймэр гарах үндсэн нөхцөл нь бүрдсэн голомт болохоор болж. Хоёрдугаарт, ойгоо цэвэрлэх шаардлагатай болсон байна. Асар их хэмжээний унанга, хатсан модтой болжээ. Ерөнхийдөө монгол орны ой өвчтэй хүн шиг болсон гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр ийм ойгоо эрүүлжүүлэх шаардлагатай юм байна гэдэг нь нэгэнт тогтоогдлоо.
Дотоодын түлшний хэрэгцээг хэдэн жилдээ хангалттай хангах хэмжээний түүхий эд гарч байгаа юм. Одоо бол монголын ойгоор морьтой хүн явах аргагүй болсон. Тэгэхээр ойг цэвэрлэснээр хөрс эрүүлжинэ, өсөлт ургалт нь түргэснэ. Цаашдаа зөв тогтвортой менежментээр ойг авч явах, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.
-Одоо тэгвэл цэвэрлэх ажлыг хэрхэн хийх вэ?
-Хоёр жилийн өмнө зохих төрийн байгууллагууд судалж үзээд Засгийн газрын ойн цэвэрлэгээ хөтөлбөр гэдгийг 2020 оныг хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ашиглалтын бүсийнхээ эхний ээлжинд цэвэрлэх ойгоос гэхэд 68 сая куб метр унанга модыг цэвэрлэх шаардлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар мөн л санхүү эдийн засгийн байдлаас болоод ой цэвэрлэх хөтөлбөр эрчимжиж чадахгүй байна. Мөн ойн тооллогын дүнгээр монгол орны ой бага ашиглагдсан унаган төрхөөрөө байна гэж гарсан. Жилд 1.2 тэрбум куб метр модны нөөц ойн тооллогоор гарсан. Энэ нь жил болгон 10 сая куб метр мод өөрийн өсөлтөөр нөхөн ургаж байгаа гэсэн үг юм. Үүн дээр нэмээд ашиглах, цэвэрлэх ёстой ой мод бас их байна. Тэгэхээр жилдээ монгол орны ойгоос 6-10 сая куб метр мод авч ашиглах ёстой. Гэхдээ үүнийг авч ашиглахдаа байгаль, экологи, эдийн засгийн ач холбогдлыг эн тэнцүү байдлаар авч явах ёстой гэсэн үр дүн гарсан. Үүнээс харвал ойн салбарыг хэтдээ ямар чиглэлээр яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр төр засгийн шийдвэр гаргагчдын бодлого, шийдвэр, салбар яамны эрдэмтэн судлаачид анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Жишээ нь, ойн цэвэрлэгээний хөтөлбөр хэрэгжээд үүнд тусгай хамгаалалттай газар нутаг орох юм бол 60-200 сая куб метр мод бэлтгэх боломжтой.
-Ойгоо цэвэрллээ гэхэд хаягдал модоо яах вэ гэдэг асуулт гарч ирнэ байх?
-Дотоодын түлшний хэрэгцээг хэдэн жилдээ хангалттай хангах хэмжээний түүхий эд гарч байгаа юм. Одоо бол монголын ойгоор морьтой хүн явах аргагүй болсон. Тэгэхээр ойг цэвэрлэснээр хөрс эрүүлжинэ, өсөлт ургалт нь түргэснэ. Цаашдаа зөв тогтвортой менежментээр ойг авч явах, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.
-Ой цэвэрлэгээнээс гарч байгаа модыг дахин боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадвал эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болж байна. Ийм гарц шийдэл хайсан бодлого үгүйлэгдээд байна уу?
-Бид ойгоо ашиглах шаардлагатай. Мэргэжлийн хүмүүсийн санаа зовинож байгаа асуудал бол ойн инженер, ой хамгаалагч, ойн техникч, мод боловсруулах үйлдвэрийн технологич гэх мэт мэргэжлээр төгсөгчдийн элсэлт буурч байна. Яагаад гэвэл, энэ салбарыг ийм доор ортол нь төр засаг бодлогоор дэмжээгүй, хаячихсан. Нийтээрээ модоо огтлуулахгүй гээд байхад тэнд ямар үйлдвэрлэл, үйл ажиллагаа явагдах вэ. Яаж бизнесийн орчин үүсэх юм. Хүн чинь цалин хөлстэй, амьжиргаа сайтай орчин нөхцөл рүү л явна биз дээ. Тэгэхээр мэргэжил эзэмшсэн хүмүүс ч хүртэл ойн салбарт ажил хөдөлмөрөө зориулах сонирхолгүй байна шүү дээ. Боловсон хүчин, техник технологийн хувьд, бодлогын хувьд яаж дэмжих вэ, яаж чадавхжуулж байж ойн салбарыг босгож ирэх вэ гэдэгт анхаарч чадвал улсад орж ирэх эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, манайд ойгоо хамгаална гээд экспортод гаргах эрхийг нь хаачихсан. Нэг куб метр модонд 150 мянган төгрөгийн экспортын татвар тавьчихсан. Тэгэхээр түүхий мод болон модон материал гадагшаа гарахгүй болчихсон. Хоёрдугаарт, жил бүр сая хүрэхгүй куб мод огтлоод хэдэн аж ахуйн нэгж , орон нутагт багахан хувиар тараагаад өгчихдөг. Гэтэл цаг сайхан байхад 30-40 мянган метр куб бэлтгэдэг байсан. Тэгэхээр одоо байгаа цөөн жижиг аж ахуйн нэгжээ томруулах зайлшгүй шаардлагатай болж байна. Томруулахын тулд огтлох модныхоо хэмжээг нэмэгдүүлмээр байна. Мод бэлтгэлийн анги, нэгдлүүд аж ахуйн нэгжүүд их хэмжээний мод бэлтгэдэг болж байж хүн хүчээ нэмэгдүүлэх, техник технологио сайжруулна, компаниа томруулна. Түүнээс өнөөдрийнх нь ганц ачааны машинтай гараад хөрөөгөө бариад огтол гэсэн талбайгаас нь долоо хоног мод огтолсоных нь төлөө хэн өр зээл аваад аж ахуйгаа томруулахыг бодох вэ. Сайдын тушаал гарч ирэх жил надад мод бэлтгэх зөвшөөрөл өгөх үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй байгаа хүмүүс юу хаанаас хөрөнгө оруулалт гуйх юм бэ. Энд хөгжил ярих ямар ч боломжгүй. Үүнийг л өөрчлөх шаардлагатай.
Миний одоо өөрийн биеэр араас нь хөөцөлдөж судалж байгаа зүйл бол шахмал хорголжин түлш яаж хийх вэ гэдэг асуудал байна. Бид ойгоо цэвэрлэж чадвал хэдэн сая куб метр мод гарах нь байна. Түүгээрээ шахмал хорголжин түлш хийгээд айл өрх, сургууль цэцэрлэг, сум орон нутаг, төвлөрсөн суурингууд, нийслэлийн дулааны станцуудад нийлүүлж болж байна. Энэ түлш илч дулааныхаа хувьд, эдийн засгийнхаа өгөөжийн хувьд, байгаль экологид ээлтэй, утааг бууруулах талаасаа нүүрснээс хамаагүй өндөр үр дүн үзүүлнэ.
-Барилгын материал, модон хийцээ дотооддоо үйлвэрлэхэд хангалттай түүхий эд байна. Ганц нэгдсэн ул суурьтай бодлого алга гэж ойлголоо?
-Гаднаас авдаг зарим барилгын материалыг бид дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Одоо ч эхнээсээ үйлдвэрлэгдээд хөл гараа олоод явж байна. Энэ цөөн тооны үйлдвэрүүд бор зүрхээрээ явсаар байгаад техникээ шинэчлэх ажлын байр нэмэгдүүлээд, гадны бүтээгдэхүүнээс дордохооргүй үйлдвэрлэл эрхлээд явж байна. Гэтэл ойн талын болон ойн ашиглалтын асуудал нь орхигдоод байгаа нь л харамсалтай. Модоо огтлох уу үгүй юу гэдгээ шийддэггүй, нөгөө жижиг аж ахуйнууд нь бүүр дордоод байна. 1990 оныг хүртэл хийж байсан бүтээгдэхүүнээ хийж чадахаа байсан. Тэгэхээр төрийн бодлогын түвшинд салбарын яам хийх ёстой хэрэгжүүлэх ёстой ажлаа зоригтой эхлүүл.
-Ой цэвэрлэгээ хөтөлбөр гарчихлаа тэгвэл одоо яах вэ?
-Мөчир гишүү, унанга, үзүүр ёозоор гээд өчнөөн хаягдал хуримтлагдана. Үүнийгээ яах вэ гэсэн асуудал үүсч байна. Тэгвэл үүнийгээ дахин боловсруулаад технологийн цавчдас гэж бий. Уулнаас хаягдал модоо буулгаад ирдэг ачдаг, тээвэрлэдгээсээ эхлээд зардал мөнгийг нь дийлэхгүй биз. Тэгэхээр анжистай адилхан тракторын ард зүүчихээд чирээд явдаг зөөврийн жижиг төхөөрөмжөөр бутлаад цавчдас болгоод өнөөхөө суурин газар авчраад шахмал хавтан, түлш, барилгын бусад пластик материалууд хийж болж байна. Үүн дээр нэмж хэлэхэд ойн цэвэрлэгээнээс гарч байгаа хусыг л гэхэд дахин боловсруулаад хусны нүүрс хийж болно. Ийм замаар үйлдвэрлэлээ хөгжүүлж болно. Ингэж чадвал нөгөө 1200 жижиг нөхөрлөл 300 гаруй аж ахуйн нэгжүүд хөгжинө. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийж орон нутгийнхан ажил орлоготой болох бололцоо байна.
–Шахмал түлшний үйлдвэр баръя гэж зорьж үзсэн үү та?
-Миний одоо өөрийн биеэр араас нь хөөцөлдөж судалж байгаа зүйл бол шахмал хорголжин түлш яаж хийх вэ гэдэг асуудал байна. Бид ойгоо цэвэрлэж чадвал хэдэн сая куб метр мод гарах нь байна. Түүгээрээ шахмал хорголжин түлш хийгээд айл өрх, сургууль цэцэрлэг, сум орон нутаг, төвлөрсөн суурингууд, нийслэлийн дулааны станцуудад нийлүүлж болж байна. Энэ түлш илч дулааныхаа хувьд, эдийн засгийнхаа өгөөжийн хувьд, байгаль экологид ээлтэй, утааг бууруулах талаасаа нүүрснээс хамаагүй өндөр үр дүн үзүүлнэ. 1950-иад онд Английн Лондон хот агаарын бохирдлоороо дээд зэрэгтээ тулаад 12 мянган хүнээ алдсан байдаг. Утаатайгаа тэмцсэн нэг оновчтой шийдэл нь модон шахмал био түлшийг хийж хэрэглээндээ нэвтрүүлсэн туршлага байна. Судалгаа хийж үзэхэд европ тэр чигээрээ ойгоосоо гарч байгаа хаягдал модоороо энэ шахмал модон түлшийг хийгээд эрчим хүчээ хэмнэж байна. Агаарын бохирдолгүй болж байна. Иргэд нь үүнийгээ хэрэглэж сурсан байна. Одоо бид хэзээг хүртэл ой устгалаа мод түлж болохгүй гэсэн хуучинсаг сэтгэлээр хөгжил дэвшилд хандах вэ. Шинэ хэрэглээнд шилжиж сурах хэрэгтэй. Хулгайн тээвэр, хууль бус мод бэлтгэлийг эсэргүүцэх нь зөв. Тэр нөхөдүүд чинь очоод мод огтолж болохгүй газраас очоод огтолчихдог. Жишээ нь усны эх ундрагыг хамгаалсан газраас мод бэлтгэж болохгүй. Үүнийг таслан зогсоох нь зүйтэй. Харин ойн менежмент, төлөвлөлтийнх нь дагуу, эндээс мод огтлох ёстой гэсэн ойн зохион байгуулалтыг нь хийчихсэн байгаа газраас мод бэлтгэхийг хориглож шүүмжлэж болохгүй.
М.МӨНХТУНГАЛАГ
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87384
30521
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.