Тус газрын дарга Б.Лхагва “Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил хамтарсан ажлын хэсэг 2016 оноос хойш ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд долоон удаа хуралдаж, үнэ тарифт өөрчлөлт оруулах, татварыг бууруулах өсгөх тухай шийдвэр гаргаж ирсэн. Үнэ тариф нэмэх асуудлаар нефть импортлогч компаниуд байнга санал тавьж ирсэн ч Засгийн газар тухай бүрт нь тодорхой арга хэмжээ авсаар ирсэн. Нефть импортлогч компаниуд үнээ нэмэх саналыг байнга хэлдэг учраас аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсч, зөвлөмж өгсөн. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага оролцсон хамтарсан зөвлөл ажиллаж байхад үнэ тарифтай өөрчлөлт оруулж, хомсдол үүсгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. “Магнай трейд”, “Шунхлай” зэрэг компани өнгөрсөн хугацаанд үнээ нэмж байсан. Гэтэл нэгдүгээр сарын 9-нд хамтарсан зөвлөл хуралдасны дараа зарим аж ахуйн нэгж үнээ нэмсэн. Хомсдол үүсгэж, хязгааралалт тогтоож удаа дараа зөрчил гаргасан зарим аж ахуйн нэгжийн эрхийг түдгэлзүүлэх саналыг манай газраас гаргаж байна. “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яаманд хүргүүлж байна. Хомсдол үүсгэх, засвартай нэрээр хомсдол үүсгэж байгаад зөрчлийн хэрэг гэж шалгаж эхэлсэн” гэлээ.
Мэдээллийнхээ дараа тус газрын дарга Б.Лхагва сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Бинзенийн үнэ өссөн шалтгааныг тодруулна уу. Шалгалтын дүн хэзээ гарах вэ?
-Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил хамтарсан ажлын хэсэг 2016 оноос хойш ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд долоон удаа хуралдаж, үнэ тарифт өөрчлөлт оруулах, татварыг бууруулах, өсгөх тухай шийдвэр гаргаж ирсэн. Үнэ тариф нэмэх асуудлаар нефть импортлогч компаниуд байнга санал тавьж ирсэн ч Засгийн газар тухай бүрт нь тодорхой арга хэмжээ авсаар ирсэн. Нефть импортлогч компаниуд үнээ нэмэх саналыг байнга хэлдэг учраас аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсч, зөвлөмж өгсөн. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага оролцсон хамтарсан зөвлөл ажиллаж байхад үнэ тарифтаа өөрчлөлт оруулж, хомсдол үүсгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. “Магнай трейд”, “Шунхлай” зэрэг компани өнгөрсөн хугацаанд үнээ нэмж байсан. Гэтэл нэгдүгээр сарын 9-нд хамтарсан зөвлөл хуралдсаны дараа зарим аж ахуйн нэгж үнээ нэмсэн. Хомсдол үүсгэж, хязгаарлалт тогтоож байгаа нь хууль бус. Тиймээс манай газраас удаа дараа зөрчил гаргасан зарим аж ахуйн нэгжид эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргаж байна. “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж байна. Ямар нэгэн шалтаг хэлж хомсдол үүсгэх, тухайлбал засвартай нэрээр ШТС-уудаа ажиллуулалгүй хомсдол үүсгэж байгааг зөрчлийн хэрэг гэж шалгаж эхэлсэн.
-Орон нутагт байдал ямар байна вэ?
–Аль ч компани үнэ нэмэх ёсгүй. 21 аймгаас мэдээлэл авахад 16 аймагт шатахууны үнэ нэмэгдэж, хязгаарлалт тогтоосон байна.
-Яагаад ганцхан “Магнай трейд” компанийн эрхийг цуцлахаар хандаж байгаа юм бэ?
-Удаа дараа зөрчил гаргаж, асуудал үүсгэж байгаа “Магнай трейд” компанийн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьсан. Удаа дараа ийм үйлдэл гаргавал бусад компанид ч энэ асуудал яригдана. Эцсийн шийдийг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам гаргана. Нефтийнхээ нөөцийг үзүүлэхгүйгээр янз бүрийн тайлбарыг компаниуд хэлж байсан. Хууль тогтоомжийг маш сайн өөрчилж, өрсөлдөөний зарчмыг тодорхой болгохгүй бол энэ байдал дахин давтагдана.
Өнгөрсөн жилийн борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Үнэхээр зохиомол хомсдол үүсгэсэн байвал ийм арга хэмжээ авна.Гэхдээ бид эхлээд шалгаж тогтоох ёстой. Шалгалт үргэлжилж байна.
-Иргэдийг төөрөгдүүлсэн бухимдуулсан үйлдэл нь хууль зөрчсөн учраас зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Үүнийг Зөрчлийн тухай хуулиар шийдэж болдоггүй юм уу?
-Энэхүү хууль өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хойш хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гараагүй байхад дураараа үнэ нэмсэн аж ахуйн нэгжүүдийг торгох шийтгэх арга хэмжээ авахаа үргэлжлүүлэхээ ШӨХТГ мэдэгдлээ. Шатахууны 41 хоногийн нөөцтэй хэр нь зохиомол хомсдол үүсгэх эрх аж ахуйн нэгжүүдэд байхгүй. Хомсдол үүсгэж байгаа асуудалд гаднын компанийг оруулж ирэх тухай яриа гарч байгаа. Газрын тосны тухай хуульд “…7.2-т Газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын компаниуд Монголд орж ирэхгүй” гэх утгатай заалт байдаг юм байна. Тиймээс гадны компани өрсөлдөөний зарчмаар орж ирэх боломж байхгүй.