АСЕМ нь 1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын 51 улс, хоёр олон улсын байгууллагыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм. АСЕМ-ын яриа хэлэлцээ нь эрх тэгш харилцаа, харилцан хүндэтгэх зарчимд суурилах бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх зорилготой.
АСЕМ-ын үйл ажиллагаа хоёр тивийн улс орнуудын харилцан сонирхсон бүхий л салбарыг хамардаг бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарыг хамтын ажиллагааны гурван тулгуур гэж үздэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний 7 дугаар уулзалтад анх оролцсон бөгөөд манай улс тус чуулга уулзалтаар гишүүнээр элссэн бөгөөд түүнээс хойш 2010, 2012, 2014 онд болсон дээд түвшний 8, 9, 10 дахь удаагийн уулзалтуудад тасралтгүй оролцсоор ирсэн байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 онд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт болон дагалдах 9 хуралдааныг зохион байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 163 дугаар зарлигаар “АСЕМ”-ыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан байна. Үүнд,
Үндэсний зөвлөлийн дарга: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Үндэсний зөвлөлийн дэд дарга: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
Үндэсний зөвлөлийн гишүүд:
Сангийн сайд Б.Болор
Сайд, ЗГХГ-ын дарга С.Баярцогт
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл
Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр
Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар
УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа
Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, Б.Батбаяр
Ерөнхий сайдын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнх төр
ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав
Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга:
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг
Тус үйл ажиллагаанд зориулж дараах эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлж, зарцуулжээ. Үүнд:
Улсын төсвийн хөрөнгө
Нийслэлийн төсвийн хөрөнгө
Гадаадын хандив, тусламж
Хөгжлийн банкны хөрөнгө
Бусад эх үүсвэр
Тухайлбал, Гадаад харилцааны сайдын төсвийн багцад улсын төсвөөс 2015 онд 2.5 тэрбум, 2016 онд 21.1 тэрбум, нийт 23.6 тэрбум төгрөг батлагдсанаас 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 19.3 тэрбум, нийт 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой нийт 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Тиймээс АСЕМ-д зориулж дээрх эх үүсвэрүүдээс зарцуулсан хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлд эрсдлийн аудит хийхээр болсон байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.