3.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

2018-05-8 Өмнөговь

 

Сүүлийн жилүүдэд тэр дундаа 2005 оноос хойш манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж байгаа.

Хамгийн сүүлд л гэхэд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Балгасан голын Булаг хаяа” гэдэг газар тавдугаар сарын 7-ны өдрийн 04.26 цагт буюу өчигдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нараас тодруулахад тухай газар нь хоёр малчин айл нутагладаг бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдэгджээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

Газар доор болон гадарга дээр их хэмжээний чичирхийлэлт болж, хүчтэй үйлчлэлийн улмаас газрын гадаргад ан цав бий болохыг газар хөдлөлт гэдэг.

Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд:

  • Байшин донслон хөдлөх
  • Чийдэнгийн бүрхүүл болон өлгөөтэй эд зүйлс савах
  • Шилэн сав суулга харших, дуугарах, хагарч буй шилний чимээ гарах
  • Хүнгэнэсэн дуу ойртох

Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих, хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэй.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.