Швейцарийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжих “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт өнөөдөр манай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт боллоо.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү төслийг Германы GFA зөвлөх компани 2016-2018 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дархан-Уул аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт хэрэгжүүлэх юм байна.
Уг төслийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хэсгийг чадваржуулах, төсөл хэрэгжихтэй холбоотой мэдлэг мэдээллийг өгөх 3 өдрийн сургалтанд нийт 26 хүн оролцож байна.
Тэд орон нутагт залуусын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх боломж байгааг ярилцаж, үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлнэ.
Өмнөговь аймгийн хувьд залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Ажилтай иргэн-орлоготой өрх” 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгох, 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар түүнийг дагасан ажлын байранд иргэдээ зуучлах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.