Өмнөговь: ЗЭРЛЭГ АМЬТДАД ЗОРИУЛЖ 10 УСТ ЦЭГ БАЙГУУЛЛАА

2022-11-8 Өмнөговь

Өмнөговь аймгийн ИТХ-ын 2022 оны 12-р сард баталсан Аймгийн засаг даргын үйл ажиллагааны НУТГИЙН ХИШИГ хөтөлбөрт биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд зэрлэг амьтдад зориулсан уст цэгийг 2022 онд Өмнөговь аймгийн 10 байршилд гаргаж ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Эдгээр уст цэгийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс газар дээр нь ажиллаа.

Зэрлэг амьтны уст цэгийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, хөрсний ус бүхий сайранд, шаталсан хуримтлуулаг бүхий цооног байгуулан ус цуглуулах механизмыг ашиглан, цагийн тохируулгатай хийж гүйцэтгэсэн.

Уст цэгийг байгуулснаар тухайн орчны хар сүүлт, хулан, цагаан зээр, бүх төрлийн жигүүртэн, мэрэгчид ундаалах юм.

Зургийн тайлбар: Уст цэгт хяналтын камер байршуулсан. Ус гаргаснаас хойш 8 дахь хоногт хар сүүлтийн хоёр сүрэг усанд орж ирсэн нь хяналтын камерт бичигдсэн байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.