Шинжилгээнд хамрагдсан 379 иргэний хариу сөрөг гарчээ

2020-11-16 Дорнод

Улаанбаатар хотоос Дорнодод энэ сарын 6-наас хойш 1098 иргэн ирсэн хэмээн бүртгүүлээд байна. Тэднийг түргэвчилсэн оношлуулаар шинжилгээнд хамруулах ажлыг “Асралт үйлс”, “Мянган жаргалан”, “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж дууслаа. Одоогийн байдлаар 379 иргэний шинжилгээ бүгд сөрөг гарсан гэж мэдээлэв. Шаардлагатай иргэдэд PCR шинжилгээ хийж байна.

Дархан, Сэлэнгэ аймгаас ирсэн иргэд ЭМГ-ын 7058-3355 7058-3366 дугаарын утсанд хандан бүртгүүлэх шаардлагатай байгааг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.