Архины хамааралтай иргэдэд нийгмийн цогц үйлчилгээ үзүүлж байна

2017-05-27 Дорнод
18620397_1767239223587504_3628960130551912853_n
“Эрүүл нийгэм таны оролцоо” аяны хүрээнд ЭМГ-аас санаачлан зорилтот бүлгийн иргэд болон тэдний ар гэрийнхэнд нийгмийн цогц үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг аймгийн ЗДТГ, БОЭТ, ХХҮГ, ЦГ, ЭМНДХ, УБХ, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран Биеийн тамир спортын газарт зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд архины хамаарал бүхий 80 иргэдийг хамруулж, бичиг баримтгүй иргэдэд иргэний цахим үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр олгох, төсөл хөтөлбөрийн танилцуулга, хууль эрх зүйн мэдээлэл өгч, архины хор хөнөөлийн талаар сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн дотрын эмч үзлэг хийхээс гадна цусан дахь сахар, биеийн ерөнхий найрлага үзэж, элэгний С вирус, БЗДХ-ын шинжилгээнд хамруулж витаминжуулж байна.
Тус үйл ажиллагаанд олон жил архи хэрэглэж байсан боловч өөрийгөө ялж, архинаас татгалзсан 2 иргэн оролцож өөрсдийн туршлагаас хуваалцлаа.

А.Гангаа

 

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.