Дорнод нутгийн зон олны шүтээн Хан-Уулын тахилга болно

2017-05-27 Дорнод

18620325_1388989401144991_1715611757806101941_n

Дорнод нутгийн зон олны шүтээн Хан-Уулын тахилга билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр буюу маргааш ням гарагт зохион байгуулагдах гэж байна. Тахилгын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Морин спорт уяачдын холбооны Дорнод салбар хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн тахилгын үйл ажиллагаа өглөөний 07.30-д эхлэж  Данриг данжаалин хийдийн лам, хуврагууд Очир ваань, далха чогдү, даллага авах зэрэг ном хурах бөгөөд аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Тахилгын үеэр Их нас, Соёолон, Хязаалан гурван насны хурдан морьдын уралдаан, хүчит 32 бөхийн барилдаан болох тул иргэд та бүхнийг тахилгын үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна.

А.Гангаа

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.