Шарга суманд 10 ортой эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо

2020-10-22 Говь-Алтай


Шарга суманд хоёр давхар орчин үеийн техник, технологи бүхий 10 ортой эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Жи Ти Кэй Эс” ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

Шарга сумын Эрүүл мэндийн төв нь 1932 оноос хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр гэр эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан бол шинэ барилга ашиглалтад орсноор сумынхаа хоёр мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй, тохилог орчинд цаг алдалгүй үзүүлэх таатай орчин бүрдэж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.